Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын залуу бүжигчид болох Д.Хишиг, Г.Дөлгөөнням нар БНХАУ-ын Ляонин хотноо зохион байгуулагдах Олон улсын балетын уралдаанд эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэлээ идэвхтэй хангаж байна.
Уралдаанд оролцох бүжигчдийн бэлтгэлийг Ерөнхий балетмейстер Д.Дашлхагва /МУСТА/ болон Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хүндэт профессор Н.Энхтуяа мэргэжлийн өндөр түвшинд удирдан чиглүүлж байгаа бөгөөд Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Д.Алтанхуяг биечлэн дэмжлэг үзүүлж, уран бүтээлчдийн сэтгэл зүй, ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Энэхүү уралдаан нь Олон улсын хэмжээний нэр хүндтэй уралдаан бөгөөд дэлхийн шилдэг залуу балетчид ур чадвараа сорьдог чухал тайзны нэг юм. Манай уран бүтээлчдийн оролцоо нь Монголын сонгодог урлаг, бүжгийн ур чадварыг таниулах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 2 )
HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com
дэлхийд өрсөлөдх хэрэгтэй шүү хамгийн сайн хөгжсөн улс бол монгол биз дээ