Монголын морин спорт, уяачдын холбоотой ХГБХХЕГ уулзалт хийлээ

Б.Цог | Zindaa.mn
2025 оны 07 сарын 24

Увс аймгийн Тариалан суманд болсон хурдан морины уралдааны үеэр нэг дор олон хүүхэд унаж, бэртсэн ноцтой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тухайн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар хурдан морины уралдааны зохион байгуулалт, хүүхдийн аюулгүй байдал зөрчигдсөн шалтгааныг хэлэлцэн цаашид холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр ярилцлаа. Үүнд:

1.Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооны бүрэлдэхүүнд холбогдох мэргэжлийн байгууллага, Монголын Морин спорт уяачдын холбооны төлөөллийг оролцуулж, хамтран ажиллах;

2.Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хороод уралдааны зам талбай, хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих;

3. Зөвшөөрөлгүй хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх зэрэг хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж ажиллах талаар хэлэлцлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.109.2.164) 2025 оны 07 сарын 24

ene emgen uheegui yumuu

0  |  0
Зочин(103.229.123.213) 2025 оны 07 сарын 24

Урьд нь ч хэлэлцсээр л ирсэн одоо ч хэлэлцсээр, үр дүн байхгүй, гарах ч үгүй биз, зүгээр л хүүхдээр хурдан морь унуулахыг хуулиар хорьчих, өөр шийдэл байхгүй

0  |  0
Close menu