"Найрамдлын эрдэнэс" зусланд хордлого авсан 2 хүүхдийн биеийн байдал хүнд байна

Б.Цог | Zindaa.mn
2025 оны 07 сарын 18

Өнгөрөгч баяр наадмын амралтын өдрүүдээр "Эрдэнэд үйлдвэр" ТӨХК-ийн харьяа хүүхдийн зусланд амарч байсан хүүхдүүд хордлогод орж, өчигдөрийн байдлаар гурван хүүхэд, хоёр багш эмчилгээ хийлгэж, 30 хүүхдийг Бүсийн оношлогоо эмчилгээний төвд тусгаарласан юм. Түүнчлэн өчигдөр орой хоёр хүүхдийн биеийн байдал хүндэрч, тусгай аппаратад орсон гэх мэдээлэл байна. 

Энэ талаар "Найрамдлын эрдэнэс" зуслангийн зүгээс "Зусланд үүсээд байгаа нөхцөл байдлын асуудлаар шуурхай комисс хуралдаж шийдвэр гаргалаа. Шуурхай комиссын хурлыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Захиргаа удирдлага, санхүүгийн газрын дарга, Зуслангийн удирдлага, эмч, багш нар, ЭҮТӨҮГ-ын Гамшгаас хамгаалах штаб, Нийгмийн харилцааны хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, "Эрдэнэт" сувилал цогцолборын мэргэжилтнүүд оролцлоо.

Зусланд амарч буй 322 хүүхдээс одоогийн байдлаар 30 хүүхэд тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байгаа бол Орхон аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвд 3 хүүхэд, 2 багш эмчилгээ хийлгэж байна.

Бид 2025 оны долоодугаар сарын 14, 15, 16-ны өдрийн хоолны дээжийн сорьц, 50 ширхэг орчны эрүүл зүйн арчдасын дээж, шүүлтүүртэй болон ундны усны дээж, шинж тэмдэг илэрсэн, эмнэлэгт хэвтсэн хүүхдүүд, гал тогооны ажиллагсдыг вирусийн шинжилгээнд хамруулаад байна.

"Найрамдлын Эрдэнэс" зуслан Булган аймгийн Хангал суманд харьяалагддаг тул Булган аймгийн эрүүл мэндийн газарт мэдэгдэж “Халдвар хамгааллын хариу арга хэмжээ авах баг” тандалт судалгаа хийх, арчдас, дээж зэргээс шинжилгээ авах ажлуудыг хийж байна. Шинжилгээний албан ёсны хариу 72 цагийн дараа буюу 2025 оны долоодугаар сарын 19-д гартал зовуурийн шинж тэмдгийн мэдээлэл, тархалт зэргийг үндэслэн хоолны хордлогот халдварын шинжтэй байгаа учраас хүүхдүүдийн байршлыг солих чиглэл өгсний дагуу дараах арга хэмжээнүүдийг авахаар тогтлоо.

1. "Найрамдлын Эрдэнэс"" зусланд тусгаарлагдан эмчилгээ хийгдэж байгаа хүүхдүүдийг “Эрдэнэт сувилал” цогцолборт үргэлжлүүлэн хэвтүүлж эмчилгээ хийх,

2. Улаанбаатараас ирсэн, шинж тэмдэг илрээгүй хүүхдүүдийг “Эрдэнэт сувилал” цогцолборт үргэлжлүүлэн 2025.07.19-н хүртэл байршуулах

3. Эрдэнэт хотоос ирсэн, шинж тэмдэг илрээгүй хүүхдүүдийг асран хамгаалагчидтай нь ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх,

"Найрамдлын Эрдэнэс" зуслангаас өнөөдөр буюу 2025.07.17-ы өдрийн 19:00 цагт автобусаар хөдлөх бөгөөд асран хамгаалагчидтай зөвшилцөн Эрдэнэтэд гэртээ харих хүүхдүүдийг "Амар"-ын талбайд, "Эрдэнэт" сувилал цогцолборт байрлах хүүхдүүдийг шууд сувилалд хүргэнэ.

Үүнтэй холбоотой бүх бүлгийн багш нарт асран хамгаалагч нэг бүртэй ярьж мэдээлэл хүргэх чиглэл өглөө. Мөн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийх, амрагч хүүхдүүдэд хоёр хоногийн төлбөрийг буцаан олгох, зуслангийн 6-р ээлжид амрагч хүүхэд авах эсэх асуудлыг шинжилгээний хариу гарсны дараа шийдвэрлэх бөгөөд авах боломжгүй болсон тохиолдолд төлсөн төлбөрийг саадгүй буцаан олгох ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгөгдлөө" гэж мэдээлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.82.75) 2025 оны 07 сарын 19

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.82.75) 2025 оны 07 сарын 19

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
зочин(66.181.182.248) 2025 оны 07 сарын 18

аймаар муухай зуслан юм биш үү яг хятадын ханзан ортой шүү

0  |  0
Close menu