Жүжигчин И Со И 43 насандаа ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 02

 

“Cheongdam-dong Scandal” киноны жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ. 

Энэ сарын 1-ны өдөр KST түүнийг нас барсан тухай мэдээг олон нийтэд мэдээлсэн бөгөөд түүнийг өнгөрөгч зургаадугаар сарын 20-ны өдөр нас барсан гэжээ. Түүний үхлийн шалтгааныг олон нийтэд зарлахаас татгалзсан байна. 

Талийгаачийн менежер Сон Су Бин "Миний гэгээлэг, үзэсгэлэнтэй, хөөрхөн, эелдэг охин энэ сарын 20-ны өдөр тэнгэрт од болон харвасан болохыг мэдэгдэхийн тулд үүнийг бичиж байна. 

Түүнийг нас барсан тухай мэдээг сонсоод та бүхэн цочирдож, зүрх чинь шархалж байгааг би мэдэж байна. Гэхдээ түүнийг сайхан газар аваачихын тулд залбираарай" гэжээ. 

Жүжигчин И Со И 2013 онд MBC телевизийн түүхэн драма болох Hu Jun, The Original Story-д жүжигчнээр ажиллаж, The ​​King and Killing Romance, “Cheongdam-dong Scandal” зэрэг кинонуудаараа алдартай болжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мм(122.201.31.197) 2025 оны 07 сарын 08

Үхэх шийдэл биш

0  |  0
Вв(122.201.31.197) 2025 оны 07 сарын 08

Ломбардоо хүүхэддээ үлдээхгүй гээл бхад

0  |  0
Зочин(202.126.90.68) 2025 оны 07 сарын 05

Ёстой мэдэх ч үгүй хүн байна зайлуулдаа хар залуугаараа явчихсан юм байна

0  |  0
Тулга(202.126.91.104) 2025 оны 07 сарын 04

Амиа хорлолт

0  |  0
T(202.126.89.125) 2025 оны 07 сарын 04

Lee Seo Yi

0  |  0
үглээ өвгөн.(103.229.122.206) 2025 оны 07 сарын 05

богино настай Урт дурсамжтай бүсгүй.!

2  |  2
Babi Babi(202.131.233.158) 2025 оны 07 сарын 02

И Со и гэдэг шүү

0  |  0
Close menu