Өнөөдөр 2025.07.02. Энэ оны 183 дахь өдөр бөгөөд он дуусахад 182 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 58 минутад мандаж, 20 цаг 55 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 29 хэм дулаан, шөнөдөө 15 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын спортын сэтгүүлчдийн өдөр тохиож байна. 1995 оны долоодугаар сарын 2-ноос эхлэн Олон улсын спортын сэтгүүлчдийн өдрийг даян дэлхий даяар тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдлоор сонгосон хэрэг биш. Алс тэртээ 1924 оны энэ өдөр Францын нийслэл Парист Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо байгуулагдсан юм.
Өнөөдөр мөн Дэлхийн нохойг хайрлах өдөр. Азербайжанд өнөөдөр Цагдаагийн албан хаагчдын өдөр бол Казахстанд Дипломат албаны баяр, Норвегт Эзэн хааны өдөр, Украинд Татварын албаны баяр, Узбекистанд Төрийн сүлдний өдөр.
Өнөөдөр Монгол Улсын заан М.Өсөхбаярын төрсөн өдөр тохиож байна. Мөн Америкийн жүжигчин Линдси Лохан, Канадын хоккейчин Жо Торнтон, Болгарын анхны сансрын нисэгч Георгий Иванов, Америкийн модель Жерри Холл зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1924: Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо байгуулагджээ.
1964: АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон “Арьс үндэс, шашин шүтлэг, хүйсээр ялгаварлахыг хориглосон хууль” батлав.
1976: Хойд болон Өмнөд Вьетнам нэгдэж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс байгуулагджээ. Нийслэл Сайгоныг Хошимин болгон нэрийг нь өөрчилжээ.
1994: Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн хаалганд гоол оруулсан Колумбын тоглогч Эскобар буудуулан амь насаа алдсан байна.
2002: Америкийн аялагч Стив Фоссетт агаарын бөмбөлгөөр дэлхийг тойрсон анхны хүн болжээ.
2009: Энэтхэгт ижил хүйстнүүдийг эрүүгийн гэмт хэрэгтэн хэмээн мөрдөн шалгахыг зогсоожээ.
Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )