Европыг аагим халуун нөмөрлөө

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 01

Европыг Хойд Африкийн аагим халуун агаарын урсгал нөмөрч, агаарын температур 40 градусыг давж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.

Өнгөрсөн ням гарагт Испанид 46 градус халж, зургаадугаар сарын рекордыг эвдсэн. Английн ихэнх хэсэг, тэр дундаа Лондон хотод мягмар гарагт 34 градус халах төлөвтэй байгаа бол Францын ихэнх нутгаар хэт халж, агаарын температур 40 градусыг давна гэж цаг уурчид анхааруулжээ. Хэт халалтад мөн Өмнөд Европ өртөх төлөвтэй байна.

Хэт халалтын улмаас агааржуулагчийн эрэлт нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний үнэ Европ даяар нэмэгдэж байна. Гэтэл атомын цахилгаан станцууд хэт халууны улмаас цахилгаан үйлдвэрлэлээ бууруулах шаардлагатай болжээ.

Францын Парис хот болон төвийн 15 мужид цаг агаарын улаан түвшнийг зарлаад байна. Улаан түвшин гэдэг нь удаан үргэлжлэх хэт халууныг хэлдэг гэж цаг уурчид анхааруулжээ. Тус улс даяар 200 сургууль түр хаагдаад байна. Lancet сэтгүүлийн судалгаагаар, Парис хот нь хэт халалтад өртөх эрсдэл хамгийн өндөр Европын нийслэл аж. Жилд хэт халалтын улмаас 400 орчим хүн амиа алддаг байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Веган(202.9.41.79) 2025 оны 07 сарын 02

Тэрчлэн дайн байлдаан, мөргөлдөөн гээд Европ тив ялангуяа онц аюултай нөхцөлд байгаа шүү.

1  |  0
Веган(202.9.41.79) 2025 оны 07 сарын 02

Нарны шуурга, Хэт халалт, Үер, Газар хөдлөлт зэрэг Байгалийн төрөл бүрийн үзэгдэл их гарч байгаа учраас Энэ зун намартаа гадаадад аялж зугаалахгүй байсан нь дээр, НУТАГТАА БАЙСАН НЬ ӨЛЗИЙТЭЙ ШҮҮ, хүмүүс ээ.

1  |  0
Ббб(67.168.92.100) 2025 оны 07 сарын 02

ха ха нутгийн хүмүүс нь цаг агаараа аваад ирсэн юм чинь халуун болохгүй яах вэ дээ

0  |  0
Close menu