АНУ Сирийн эсрэг тавьсан хоригоо цуцлав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 01

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Сирийн эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцлах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Гэхдээ энэхүү шийдвэр нь Сирийн удирдагч асан Башар Асад болон түүнтэй холбоотой хувь хүмүүст хамаарахгүй аж.

Түүнчлэн, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод Сирийг терроризмыг санхүүжүүлэгч орнуудын хар жагсаалтаас гаргах боломжийг судлахыг үүрэг болгосон байна.

Үүнтэй зэрэгцэн Доналд Трамп Сирийн өмнөх эрх баригчдыг хариуцлагад тооцох зорилгоор нэмэлт арга хэмжээ авахыг үүрэг болгожээ. Вашингтоны зүгээс тэднийг цэргийн гэмт хэрэг, хүний эрхийг зөрчсөн болон хар тамхины хууль бус наймаанд буруутгаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu