Сири дэх АНУ-ын цэргийн баазууд руу дайралт хийжээ

2023 оны 11 сарын 13

Сирийн зүүн хойд хэсэгт орших АНУ-ын “Аш-Шаддади” цэргийн бааз руу өнөө өглөө нисгэгчгүй онгоцоор дайрчээ.

“Al-Mayadeen” телевизийн мэдээлснээр АНУ-ын цэргийн бааз руу гурван нисгэгчгүй онгоц дайрсан байна. Энэ нь АНУ-аас Сирийн зарим объект руу өгсөн цохилтын хариу аж.

Түүнчлэн үүрээр Сирийн зүүн хэсэгт орших “Конико” нефтийн орд газар дахь Америкийн цэргийн бааз руу пуужингаар галласан байна.

Тус бааз руу 15 пуужин харвасан бөгөөд хүчтэй дэлбэрэлт болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top