УЛААНБУРХАНЫ эсрэг дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг ИНГЭЖ шалгаарай

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 30

 

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 30-ний өдрийн байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 10.721,  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 648, гэрээр 953, эдгэрсэн 9113, хавьтал 75.657, нас баралт 7, хүнд 45, нэн хүнд 1 хүн байна.

Та хүүхдээ улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг дараах байдлаар шалгах боломжтой. 

  • E-Mongolia апп-аас хүүхдийнхээ 9, 2 насанд вакцин хийлгэсэн эсэхийг харах
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээс (ягаан дэвтэр) шалгах
  • Харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын бүртгэлээс шалгуулах

Хэрэв таны хүүхэд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг (УГУ) товлолт вакцины 1, 2 -р тундаа бүрэн хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулалтад яаралтай хамруулна уу.

Вакцин нь хүүхдийг улаанбурхан өвчнөөс 97%-ийн үр дүнтэй хамгаалдаг. Хүүхдийнхээ дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг баталгаажуулах нь таны хамгийн чухал үүрэг юм. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(66.181.185.189) 2025 оны 07 сарын 01

Би л лав өвдчихлөө

0  |  0
Зочин(202.9.46.161) 2025 оны 06 сарын 30

Энэ өвчөөр том хүн өвдөх үү ? .

0  |  0
Close menu