Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт ажиллалаа. Энэ үеэр Төв аймгийн Борнуур сумын нутаг "Сүжигтийн ам"-нд хууль бусаар ашигт малтмал олборлож байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу яамны Салбарын хяналтын газар, Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна.
Мөн сайд Сэлэнгэ аймагт дэгдсэн ой хээрийн гал түймрийн голомтод ажиллав.
Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн 4 түймрийг бүрэн унтраасан бол Ерөө, Хүдэр, Алтанбулаг суманд гарсан ой, хээрийн 6 түймрийг цурманд оруулаад байна.
Одоо Мандал, Алтанбулаг, Хүдэр суманд гарсан 5 түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )