Өнөөдөр 2025.06.30. Энэ оны 181 дахь өдөр бөгөөд он дуусахад 184 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 57 минутад мандаж, 20 цаг 55 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 26 хэм дулаан, шөнөдөө 14 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн Нийгмийн сүлжээний өдөр, Олон улсын солирын өдөр, Олон улсын парламентат засаглалын өдөр тохиож байна. Энэ өдөр ӨАБНУ-д Залбирлын өдөр, Конгод Тусгаар тогтнолын өдөр, Израилд Тэнгисийн цэргийн өдөр, Суданд Хувьсгалын, Доминиканд Багш нарын өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Английн жүжигчин, Алтан бөмбөрцгийн шагналт Леонард Уайтинг, Английн жүжигчин Руперт Грейвс, Америкийн боксчин Майк Тайсон, жүжигчин Моника Поттер, Германы авто уралдаанч Ральф Шумахер, Америкийн усанд сэлэгч Майкл Фелпс зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1889 оны энэ өдөр Парисын энх тайвны бага хурлаар Олон улсын парламентын холбоог үүсгэн байгуулжээ.
1894 оны энэ өдөр Лондонд алдарт Тауэр гүүр нээгджээ.
Мөн Солонгос улс Хятадаас тусгаар тогтносон байна.
1936 оны энэ өдөр Маргарет Митчеллийн “Салхинд туугдагсад” романы анхны хэвлэлт гарчээ.
1964 оны энэ өдөр Сарны зургийг анх удаагаа ойрын зайнаас авчээ.
1970 оны энэ өдөр Их Британи, Дани, Норвег, Ирланд улс Люксембургт Европын эдийн засгийн нийгэмлэгт элсэх талаар хэлэлцэж эхлэв.
1997 оны энэ өдөр Их Британид Харри Поттерын тухай анхны ном гарчээ.
2009 онд Коморын арлууд орчим Airbus A310-324 онгоц осолдож, 153 хүн амиа алдаж, нэг зорчигч амьд гарчээ.
Билгийн тооллын 5. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Тэрсүүд өдөр.
Өнөөдөр үс засуулбал эд,мал арвижна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )