ХӨСҮТ | Улаанбурханы лабораториор батлагдсан тохиолдол 5848-д хүрлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 08

 

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5848, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 590, гэрээр 772, эдгэрсэн 4484, Хавьтал 36307, нас баралт 2 байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

 

Тодруулах, лавлах зүйл байвал 72224444, 100 утсанд хандана уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu