“Улаанбаатар Биеннал 2025”-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү боловсролын хөтөлбөр нь хүүхдийн хөгжил оролцоог дэмжсэн, албан бус боловсролын чиглэлд тэр дундаа дүрслэх урлагийн гайхамшигтай олон төрлөөс орчин үеийн урлагийн хэсгийг онцгойлон сонгож дүү нартаа ойртуулахыг зорьсноороо онцлог юм.
Хүүхдийн музейн боловсролын хөтөлбөр нийт 4 музей, 7 дүүрэгт Монголын 10 уран бүтээлч, олон улсын 3 уран бүтээлчидтэй хамтран 6 сарын 07-17 хооронд зохион байгуулагдахаар ажиллаж байна.
Монголын хүүхдийн урлагийн боловсролыг дэмжих “ӨВ” сангийн хамт олон дүрслэх урлагийн боловсролын хөтөлбөр (Kids Art Festival 2024, 2025), хүүхдийн номын хөтөлбөр (Kids Book Festival 2025) тус тус зохион байгуулан, хөтөлбөр хөгжүүлэлт, хамтын ажиллагаа дээр ажиллаж байгаа ба Монгол улсдаа олон улсын албан ёсны эрх бүхий урлагийн боловсролын хэд хэдэн шинэлэг хөтөлбөрийг өөрийн улсын онцлогт тохируулан дахин загварчлан суурьшуулахаар Хонг Конг, Итали, Франц, Польш зэрэг улс орны боловсролын хөтөлбөрийн мэргэжилтнүүдтэй, уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )