Дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд улаанбурхан өвчнөөр голлон өвдөж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 31

 

Улсын хэмжээнд голомтын дархлаажуулалтад хамрагдвал зохих 36,307 хүнийг илрүүлснээс 27,533 (78.5%) хүн 72 цагийн дотор дархлаажуулалтад хамрагдаад байна. ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ-аас 14 аймагт дэмжлэгт хяналтын баг ажиллаж, улаанбурхан өвчний хариу арга хэмжээний бэлэн байдал, дархлаажуулалтыг эрчимжүүлэх ажлыг улсын хэмжээд авч ажиллаж байна.

ЗӨВЛӨМЖ:

  • Элсэлтийн ерөнхий шалгалтын үед маск зүүх, гар ариутгагчаар хангах, анги танхимыг агааржуулах зэрэг Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг боловсролын байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавих
  • Аймаг, Нийслэлийн Засаг даргын тамгын газар харьяа хүүхдийн зуслангийн бэлэн байдлыг хангах, улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдийг хамруулахгүй байх, дархлаажуулалтад хамрагдсанаас хойш 14 хоног болсон хүүхдийг амраах зэрэг улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах
  • Зуны амралтаар сурагчид орон нутагт зорчих хөдөлөгөөн ихсэж, халдвар тархах эрсдэл нэмэгдэж буй тул аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ, бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтад хамрагдах талаар тогтмол мэдээлэл өгөх
  • Сургуулийн насны дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд улаанбурхан өвчнөөр голлон өвдөж, товлолын дархлаажуулалтын нас хүрээгүй гэртээ байдаг дүү нартаа халдвар тарааж байна. Улмаар дархлаажуулалтын нас хүрээгүй 0-8 сартай хүүхдүүд хүндээр өвчилж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар ягаан дэвтэр болон и-монголиагаар хүүхдийнхээ дархлаажуулалтад бүрэн хамрагдсан эсэхийг шалган, хамрагдсан эсэх нь тодорхойгүй бол харьяалал харгалзахгүй өрхийн эрүүл мэндийн төвүүд болон ХӨСҮТ-д хандаж нөхөн дархлаажуулалтад хамруулах шаардлагатай байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu