Анх удаа амьд донороос хүүхдэд бөөр шилжүүлэн суулгалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 29

 

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийгдсэн амьд донороос хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах мэс заслын реципиент нь 13 настай бөгөөд ээж нь хүүхдэдээ бөөрний донор болжээ. УНТЭ анх  2006 оноос хүүхдэд Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлсэн.

Өмнөх 14 мэс засал УНТЭ дээр хийгдэж байсан бөгөөд ийнхүү хамтын ажиллагааны хүрээнд ЭХЭМҮТ-д хийгдсэн анхны мэс засал амжилттай боллоо.

Ингэснээр Монгол Улсад 410 дахь, хүүхдэд 15 дахь, ЭХЭМҮТ-д анх удаа  хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгасан мэс засал болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu