Европын Холбоонд Унгарын санал өгөх эрхийг хасах асуудлаар сонсгол хийжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 28

 

“Европын Холбоонд Унгарын санал өгөх эрхийг хасах асуудлаар Европын Зөвлөлд сонсгол хийж байгаа нь улс төрийн шинжтэй юм. Бодит шалтгаан нь Украиныг дэмжих, тус улсыг Европын Холбоонд элсүүлэх асуудлаар Унгарын баримталж буй байр суурьтай холбоотой тухай хэд хэдэн улс мэдэгдээд байгаа билээ” гэж Унгарын Европын Холбооны асуудал эрхэлсэн сайд Янош Бока мэдээлсэн байна.

“Улс төрийн энэ шахалт дарамтын шалтгаан нь Украины талаар Унгар улс үндэсний ашиг сонирхлоо эрхэмлэсэн хүчтэй, тууштай байр суурь баримталж байгаад оршино” гэж тэр Facebook хуудастаа бичжээ.

Унгар улс Украинд цэргийн тусламж үзүүлэхээс татгалзаж байгаа учраас Унгарыг шийтгэх оролдлого хүчээ авч байгаа ажээ. Европын Холбоонд Унгарын санал өгөх эрхийг хасах нь хүндрэлтэй бөгөөд бараг боломжгүй гэдгийг Европын түшмэд хүлээн зөвшөөрч байгаа юм. Ийм шийдвэр гаргахад Европын Холбооны бусад 26 улс зөвшөөрөх шаардлагатай байдаг. Унгарын ойрын холбоотон болох Словак улс л гэхэд үүнийг эсэргүүцэж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu