Жүжигчин Чой Жон Ү 69 насандаа ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 27

 

Өмнөд Солонгосын жүжигчин Чой Жон Ү өнөөдөр буюу 2025 оны 5-р сарын 27-ны өдөр 69 насандаа таалал төгссөн болохыг түүний харьяа агентлаг болох Bless ENT-ээс мэдээлжээ. Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. 

Чой Жон Ү нь 1957 онд төрсөн бөгөөд 1975 онд "The Life of an Actor" хэмээх жүжигт тоглон жүжигчний гараагаа эхэлжээ. Тэрээр Тэрээр "Two Cops", "Sympathy for Lady Vengeance", "The Chaser", "Secret Reunion", "The Witch", "Ransomed", "The Moon", "Project Silence" зэрэг олон алдартай кинонд дүр бүтээсэн бөгөөд "Alone in Love", "Yi San", "Brilliant Legacy", "Prosecutor Princess", "Quiz of God" цуврал, "The Legend of the Blue Sea", "Marry Me Now", "The Best Divorce", "The Tyrant", "Mrs. Ock’s Story" зэрэг олон цувралд дүр бүтээн үзэгчдийн талархлыг хүлээж байсан. 

Түүний оршуулах ёслол энэ сарын 29-ний өглөөний 10 цагт Сувон дахь Ёнхва оршуулгын газарт болох аж. 

Талийгаачийн гэнэтийн үхэлд цочирдсон шүтэн бишрэгчид хийгээд урлаг соёлын салбарынхан талийгаачийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(103.57.95.28) 2025 оны 05 сарын 28

Эмгэнэл илэрхийлье.УМ МААНИ БАД МИ ХУМ

0  |  0
Close menu