Балетын үндэсний сургуулийн сурагч Б.Анаргэрэл ДБЭТ-т хөл тавилаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 05 сарын 23

Монголын балетын үндэсний сургуулиас зохион байгуулдаг "Хаврын баяр-2025" тайлан тоглолт үзэгч, сонирхогчдын халуун алга ташилт дунд, өргөн дэлгэр боллоо. 

Тус сургуульд долоон настайгаасаа суралцсан, Гүнзгийрүүлсэн ангийн төгсөгч Б.Анаргэрэл хичээл, сургуулийнхаа хажуугаар тасралтгүй суралцсан Балетын сургуулиа төгсөж, төгсөгчдөөс анх удаа Дуурь, бүжгийн эрдмийн театр (ДБЭТ)-т дагалдан бүжигчнээр ажиллах эрхтэй болсон нь "Хаврын баяр"-ын хамгийн сайхан мэдээ байлаа. 

Сургуулийн багш, менежер, сургалтын алба, эцэг, эхчүүд, хүүхдүүд өөрсдөө гээд бүгд сэтгэл нийлэн бэлтгэж, оролцож, зохион байгуулдаг "Хаврын баяр"-ын гэрэл зургаас сонирхуулъя. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu