BTS хамтлагийн гишүүн Жон Гүг цэргийн албанд яваад байгаа бөгөөд ирэх зургаадугаар сарын 11-нд халагдана. Түүнийг ийнхүү цэргийн албанд явсан нь Катарын аялал жуулчлалын салбарт сөрөг нөлөө үзүүлсэн болохыг тус улсын Соёлын сайд Саад Бин Али Аль-Харжи ярьжээ.
2022 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолыг Жон Гүг нээж, тус улсын соёлын элчээр сонгогдоод байсан. Түүний энэхүү нөлөөлөл нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, Катар улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлсэн аж. Жон Гүг Chedi Katara хэмээх тансаг зэрэглэлийн зочид буудалд буудалласан нь Катарын аялал жуулчлалын салбарыг олны анхаарлын төвд оруулсан аж.
Гэсэн ч Жон Гүг цэргийн алба хааж эхэлснээр Катар аялал жуулчлалын өсөлтөө тэр чигээр нь хадгалахад сөрөг нөлөө үзүүлсэн гэнэ.
BTS хамтлагийн бүх гишүүд 2025 оны 6-р гэхэд цэргээс халагдаж дуусах ба дахин нэгдэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвтэй байна. Тэд эргэн нэгдэж хамтлагийн үйл ажиллагаагаа эхлүүлснээр олон улсад эх орноо сурталчлах төдийгүй гаднын улс орны эдийн засагт ч мөн чухал нөлөө үзүүлж эхлэх аж.
Сэтгэгдэл ( 0 )