И Сун Гюүний хэргээр шүүгдэж буй эмэгтэйн шүүх хурал МАРГААН ДАГУУЛАВ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 21

 

Өмнөд Солонгосын жүжигчин И Сун Гюүнийг амиа хорлоход хүргэсэн гэх эмэгтэйд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр буюу 2025 оны 5-р сарын 21-нд болж өнгөрчээ. Шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх магадлал өндөр байгаа бөгөөд прокурорууд 7 жилийн хорих ял оноох нь зүйтэй хэмээн үзэж буй. 

Яллагдагчийн өмгөөлөгч "А нь танихгүй хүнээс сүрдүүлгийн шинж чанартай зүйл авч, айснаасаа үүдэн буруу шийдвэр гаргасан" хэмээсэн бол А нь "Хохирогчийн гэр бүлээс уучлалт хүсэж байна, амьдралынхаа туршид нөхөн төлбөр төлөхийн төлөө хичээж амьдрах болно" гэжээ. 

Одоогоор шүүхийн шийдвэр эцэслэгдэн гараагүй байгаа ч олон нийтийн зүгээс багагүй маргаан дэгдээгээд байна. Зарим хүмүүс түүний ял хэтэрхий бага байна хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн бол зарим нь шүүгдэгч эмэгтэй учраас ийнхүү бага ял оноож буй нь хүйсээр ялгаварлан гадуурхаж буй үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. 

Уг хэргийн хамсаатан "Б"-д холбогдох хэргийн шүүх хурал өмгөөлөгч нь ирээгүйн улмаас хойшилсон байна. Түүнд анхан шатны шүүхээс  4.2 жилийн хорих ял оноосон бөгөөд прокурор болон олон нийтийн зүгээс уг ялыг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.212.117.236) 2025 оны 05 сарын 27

Хайран сайхан залуу. Албин чөтгөр шиг эмсүүдээс болгоомжлох хэрэгтэй манай залуучууд ч гсн.

1  |  0
Close menu