Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сү Хён Тайвань улсад олон тэрбум вонын торгууль төлж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Энэ нь талийгаач Ким Се Рунтай холбоотой тухай эх сурвалж мэдээлсэн байна.
Тайванийн дахь 7-Eleven компани Ким Сү Хёныг нүүр царайгаараа сонгон ажиллуулдаг байсан ч талийгаач Ким Се Рунтай холбоотой дуулиан гарсны дараа гэрээгээ цуцалж түүний зураг бүхий бүх бүтээгдэхүүнээ эргүүлэн татжээ. Үүнээс үүдэн 130 сая Тайвань доллар (ойролцоогоор 6 тэрбум вон)-ын хохирол амссан хэмээн Ким Сү Хёныг шүүхэд өгөхөөр болжээ.
Ким Су Хёны нүүр царайгаар нь ажиллаж байсан олон улсын болон дотоодын брэндүүд, түүний дотор Jo Malone London, PRADA зэрэг компаниуд түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалжээ. Мөн түүний оролцож буй Disney+ платформын "Knock Off" цуврал болон MBC телевизийн "Good Day" нэвтрүүлгээс түүнийг хасах шаардлага тавьж эхэлсэн ба холбогдох арга хэмжээнүүдийг авч ажилласан.
Одоогийн байдлаар санхүүгийн хүнд дарамтад ороод байгаа Ким Сү Хён талийгаач Ким Се Руны гэр бүлийнхэн болон юүтүб сувгийг шүүхэд өгч, нийт 11 тэрбум вон нэхэмжлээд байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сонин л юм. тэр Тайваний компани яахаараа хохрол амсдаг билээ. Энэ залуу хэн нэгэнтэй маш том өшөөтэй юм уу? Ёстой гайхчихлаа