КАНН 2025 | Хөл хүнд Рианна Smurfette боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 20

 

2025 оны Каннын кино наадмын улаан хивсний ёслолд дуучин Рианна Smurfette болон иржээ. Гурав дахь хүүхдээ тээж буй тэрээр тод цэнхэр өнгийн даашинзаар гоёж, үсээ дээш шуусан байх ба түүнийг тун удахгүй нээлтээ хийх гэж буй "Smurfs" хүүхэлдэйн кинонд хүндэтгэл үзүүлсэн гэжээ. 

Түүний нөхөр A$AP Rocky Saint Laurent брэндийн хослолоор гоёсон байх ба хосууд гурав дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буйгаа саяхан болж өнгөрсөн MET GALA ёслолын үеэр олон нийтэд зарласан билээ. 

Дуучин Рианна бүх цаг үеийн хамгийн загварлаг "хөл хүнд" эмэгтэйгээр нэрлэгддэг. Харин энэ удаад тэрээр этгээд чамин хувцаслалтаас илүүтэй эмэгтэйлэг, дэгжин байдлыг эрхэмлэсэн нь олны анхаарлыг ихээр татсан байна. Энэ нь Каннын кино наадмын шинэчлэгдсэн дүрэмтэй тун ч сайхан хосолж буй тухай эх сурвалжууд дурджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu