Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тус өвчний лабораториор батлагдсан 1891 тохиолдол бүртгэгдснээс 294 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 231 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар нас барсан 1 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 33.237 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )