Загвар өмсөгч Хайди Клум аливаа арга хэмжээнд бусдаас өвөрмөц хийгээд дэгжин, этгээд хувцасладаг гэдгээрээ алдартай нэгэн. Энэ удаад ч тэрээр бусдаас "өөр" байх хүслээсээ ухралгүй Каннын кино наадмын дүрмийг "зөрчиж" хэт нүсэр хувцаслалттай иржээ.
Энэ жилийн Каннын кино наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирж буй зочдыг хэт ил задгай, торон, хэт нүсэр хувцаслахгүй байхыг анхааруулсан. Гэсэн ч Хайди Клум Эли Саабын цэцэгсийг санагдуулам ягаан даашинзаар гоёсон нь багагүй шүүмжлэл дагуулжээ.
Харин загвар өмсөгч Белла Хадид энэ удаад дүрэм журмыг сайтар мөрдөж, Saint Laurent брэндийн торгомсог хар даашинзаар гоёжээ. Мөн үндсэн хэсгийн шүүгчээр ажиллаж буй жүжигчин Халле Берри эцсийн мөчид наадмын дүрэм журмыг хүндэтгэн, хувцсаа өөрчилсөн тухайгаа ярьжээ.
Энэ тухайгаа тэр "Надад Гуптагийн гайхалтай даашинз байсан. Гэхдээ тэр даашинз хэтэрхий нүсэр байсан тул өмсөж чадахааргүй болсон. Би хувцсаа солих ёстой болсон ч нүцгэн ирж болохгүй гэх дүрэм сайхан санаа байж болох юм" гэжээ. Нүсэр даашинзнаасаа татгалзсан Халле Берри Jacquemus брэндийн цэцгэн чимэглэлтэй судалтай даашинзаар гоёжээ.
Сэтгэгдэл ( 0 )