Жүжигчин Ём Хе Ран: Э Сун аа, ээж нь шагнал авчихлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 06

 

Өмнөд Солонгосын кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг Baeksang Arts Awards-аас "When Life Gives You Tangerines" киноны жүжигчин Ём Хе Ран "Шилдэг туслах эмэгтэй дүр" шагнал хүртжээ. 

61 дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг наадмаас шагнал авах үеэрээ тэрээр "Өнөөдөр олон хайртай хүмүүс минь энд хүрэлцэн ирсэн байна. Э Сун аа, ээж нь шагнал хүртчихлээ. Намайг хамт ажилласан уран бүтээлчид маань үргэлж урамшуулж байсан. Маш олон гайхалтай туслах дүрийн жүжигчид байсан. Кино эхэлснээс хойш миний хүндэлдэг олон ахмад болон бага насны жүжигчид байсан. Та бүхнийг гүнээ хүндэтгэж байна, баярлалаа" хэмээн нулимс дуслуулан хэлжээ. 

Энэ сарын 5-нд Сөүл хотноо зохион байгуулагдсан уг наадмын хөтлөгчөөр нэвтрүүлэгч Шин Дун Ёп, жүжигчин Сүзи, жүжигчин Пак Бо Гум нар ажиллажээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu