MET GALA 2025 | Гоо сайхны мэс заслаар дахин залуужсан Энн Хэтэуэй

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 06

 

Энэ жил 42 нас хүрч буй жүжигчин Энн Хэтэуэй загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ болох Met Gala-д хүрэлцэн иржээ. Жил бүр тодорхой сэдвийн дагуу зохион байгуулагддаг уг шоунд алдартнууд өөрсдийн хувцас хэрэгслээр өрсөлддөг гэхэд хилсдэхгүй. Харин энэ удаад жүжигчин Энн Хэтэуэй өөрийн гоо үзэсгэлэнгээр гоёжээ. 

Түүний хувьд саяхан гоо сайхны мэс засалд орсон гэх цуурхалд өртсөн. Энэ нь ч үнэн бололтой. Учир нь тэрээр 42 нас хүрч байгаа ч яг л 21-тэй мэт харагдаж байгааг шүтэн бишрэгчид нь онцолжээ. 

Каролина Херрерагийн том өмсгөлтэй цагаан цамц болон урт харандаан юпка, алмас эрдэнээр гоёсон түүний гоо үзэсгэлэн зүүсэн үнэт эдлэлээс нь ч илүү гялалзаж байв. Гоо сайхны мэс заслын эмч нар түүнийг хамгийн шилдэг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс гадна хамрын хагалгаа, зовхи өргөх мэс засал зэрэг байж болох бүхий л хагалгааг хийлгэсэн байж магадгүй хэмээн таамаглажээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.41.68) 2025 оны 05 сарын 08

Зүгээр л үсээ хойш нь чанга татаад л боочихсон байна ш дээ

1  |  0
Зочин (202.9.41.68) 2025 оны 05 сарын 07

Зүгээр л үсээ хойш нь чанга татаад л боочихсон байна ш дээ

0  |  0
Hen negen(139.5.217.200) 2025 оны 05 сарын 08

Huniig ingej bolohgui shde,ta nar yg yasnig n medej bgamu. Ene hun ugasa iim esvel arisaa sain archildag ch ym bilu,hen yaj notlohiin.Iim sonin sonin ym tavihaa bolimoor ym.Ternii orond heregtei medeelel tavilda.Hend ch herreggui hun muulsan ym tavih ym.

1  |  0
Close menu