Жүжигчин И Сын Ги эхнэр И Да Иний гэр бүлийнхнээс холбоогоо тасалж буйгаа мэдэгджээ.
И Да Иний гэр бүлийнхэн олон жилийн турш олон нийтийн анхаарлын төвд байсан. Учир нь И Да Иний эцэг, эх нь хувьцааны залилан хийсэн гэх хэрэгт холбогдож байсан нь олны эгдүүцлийг хүргэж, И Сын Гиг хуримаа хийх үед эсэргүүцлийн жагсаал хүртэл болж байсан билээ.
Гэсэн ч И Сын Ги шүтэн бишрэгчдээсээ өөрийнх нь сонголтыг хүндэтгэхийг хүсэн, бүх хариуцлагаа үүрэх болно хэмээж байсан бөгөөд гэрлэснээсээ хойш хоёр жилийн дараа ийнхүү эхнэрийнхээ гэр бүлийнхнээс холбоогоо тасалж буйгаа мэдэгдсэн байна.
Энэ тухайгаа тэрээр "Хадам аав маань хууль бус үйлдэл хийснээс болж давж заалдах шатны шүүхээс торгууль ногдуулсан. Сүүлийн үед үүнтэй төстэй хууль бус үйлдлийнх нь төлөө эрх баригчид дахин ял оноосон нь надад сүйрэл шиг л санагдсан. Гэр бүлийн гишүүний хувиар итгэж найдан, нааштай үр дүн хүлээж байсан ч хадам аав маань буруутай нь тогтоогдсон нь ямар их харамсал дагуулсныг үгээр илэрхийлж чадахгүй нь.
Өнгөрсөн жил энэхүү асуудлын талаар сайн мэдэхгүй байж улайран өмгөөлсөндөө гүнээ харамсаж байна. Түүний хууль бус үйлдэлд зохих шийтгэлийг нь оногдуулах ёстой гэж үзэж байгаа бөгөөд яаран дүгнэлт гаргасны улмаас хохирсон хохирогчид болон надад итгэж, дэмжсэн бүхий л хүмүүсээс уучлалт хүсэж байна.
Энэ нь манай гэр бүлийн хоорондох итгэлцлийг үгүй хийж, дахин сэргэхэд хэцүү болсон. Эхнэр бид хоёр сайтар бодсоны эцэст хадмуудаасаа харилцаагаа таслахаар шийдсэн:
Би эрүүл нийгэм бүтээхийн төлөө шударга, үнэлэмтэй, илүү хариуцлагатай байдлыг баримтлан амьдрах болно. Хувийн асуудлаасаа болж санаа зовж, урмыг тань хугалах болсондоо дахин нэг удаа толгой гудайлган уучлалт хүсэж байна. Баярлалаа" гэжээ.
Түүний энэхүү үйлдэл олон нийтэд таалагдаагүй бололтой. Учир нь олон нийт түүний энэхүү хуримыг эсэргүүцэж байсан ч гэрлэлтээ батлуулж, одоо хохирогчийн дүрд тоглон нэр хүндээ сэргээхийг завдаж байна хэмээн шүүмжилж эхэлжээ.
И Сын Гигийн хувьд карьерийнхаа оргил үед явж байсан ч уг гэрлэлтээс үүдэн карьер нь унаж, тоглолтын тасалбар нь борлуулагдахаа больж, киноны санал ч мөн ирэх нь багассан аж.
Сэтгэгдэл ( 4 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Чой хатан минь яаж яваад залилагчтай хамт амьдраад байгаа юм бэ. Холдсон нь зөв өө
Чой хатан минь яаж яваад залилагчтай хамт амьдраад байгаа юм бэ. Холдсон нь зөв өө