Дэлхий нэг хүнд ногдох цэргийн зардал 334 ам.долларт хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 28

Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд цэргийн зардлын хэмжээ 2.7 их наяд ам.долларт хүрсэн нь дэлхийн ДНБ-ий 2.5 хувьтай тэнцэж байгааг Стокхолмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн (SIPRI) мэдээлжээ.

Тус хүрээлэнгийн шинжээчдийн онцолсноор, дэлхий дахинд цэргийн зардлын хэмжээ 2023 онтой харьцуулахад 9.4 хувиар өссөн нь 1988 оноос хойш анх удаа ийн огцом нэмэгджээ. Дэлхийн нэг хүнд ногдох цэргийн зардал 334 ам.доллар. Нийт цэргийн зардлын 80 хувь буюу 2.185 их ная ам.доллар нь дэлхийн 15 улсад ногдож байна. Эхний гуравт АНУ /997 тэрбум ам.доллар буюу 37 хувь/, БНХАУ /314 тэрбум ам.доллар буюу 12 хувь/ болон ОХУ /149 тэрбум ам.доллар буюу 5.5 хувь/ оржээ. Энэтхэг, Герман, Их Британи, Саудын Араб, Украин, франц, Япон зэрэг улс батлан хамгаалахын төсвөөрөө удаалжээ. Өнгөрсөн онд Израилын батлан хамгаалахын зардал 65 хувиар, Оросынх 38 хувиар өсжээ.

ДНБ-тэй харьцах хэмжээгээр Украин тэргүүлжээ. Учир нь тус улсад татвараар бүрдүүлж буй төсвийн бүх орлогыг батлан хамгаалах салбартаа зарцуулж байгаа бол цэргийн бус нийгэм, эдийн засгийн зардлыг гаднын тусламжаар санхүүжүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu