Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа маргааш Ж.Бизегийн “Кармен” дуурь тоглогдоно. Дэлхийн сонгодог дууриудын нэг болсон энэхүү алдарт дуурьт театрын уран бүтээлчдээс гадна ОХУ-ын Буриад улсын театрын гоцлол дуучид дуулах болсноороо онцлог болж байна.
ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, Төрийн шагналт, Бүх Оросын олон улсын уралдааны шагналт Ольга Жигмитова, Буриад Улсын Гавьяат жүжигчин, Дамба Занданов нарын уран бүтээлчид манай улсад хүрэлцэн ирсэн. Маргааш болох “Кармен” дуурьд Монголын болон Буриад улсын театрын гоцлол дуучид оролцохоор болжээ. Мөн ирэх ням гаригт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа хоёр орны гоцлол дуучдын “Гала” концерт тоглогдоно.
Буриад улсын театрын уран бүтээлчдээс онцолбол Ардын жүжигчин Ольга Жигмитова, Мунхзул Намхай, Галсан Ванданорв, Эдуард Жагбаев, Гавьяат жүжигчин Мэргэн Санданов, Билигма Ринчинова нарын уран бүтээлчид энэ удаагийн багт багтсан байна.
УДБЭТ-ын хамт олон 2025 онд өөрийн тайзнаа Буриадын Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчидтэй хамтран тоглох уран бүтээлүүдийн эхнийх нь Ж. Бизе “Кармен" дуурь, “Гала концерт” болж байна. Харин ирэх зургаадугаар сард П.И. Чайковский “Хунт нуур” балетад тус театрын уран бүтээлчид тоглохоор болжээ. ОХУ-ын Буриадын Улсын дуурь бүжгийн театрын тухай товч танилцуулахад 1939 онд байгуулагдаж, 1949 онд "Эрдмийн театр" цол авч байжээ.
Дөрөвдүгээр сарын 25-ны 19:00 цагт
Ж.Бизе ''КАРМЕН'' дуурь /Буриадын уран бүтээлчид /
Тасалбарыг билетийн касс болон:
https://www.ticket.mn/event/1140
Дөрөвдүгээр сарын 27-ны 17:00 цагт
"ГАЛА" концерт /Буриадын уран бүтээлчид/
Тасалбарыг билетийн касс болон:
https://www.ticket.mn/event/2554
Дөрөвдүгээр сарын 26-ны 17:00 цагт
Ж.Бизе "Кармен" дуурь /УДБЭТ-ын уран бүтээлчид/
Тасалбарыг билетийн касс болон:
https://www.ticket.mn/event/2549
Сэтгэгдэл ( 0 )