Монгол Улс, БНСУ хооронд Дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд УДБЭТ-ын Уран сайхны удирдагч Г.Ганцэцэг, найруулагч Б.Мэндбаяр, Гавьяат жүжигчин, гоцлол дуучин Б.Гомбо-Очир, Э.Бумхүү, Г.Энхнаран нарын уран бүтээлчид "Дэлхийн нэгдсэн дуурьсал" сонгодог тоглолтыг "Сэжун" соёлын ордны 3022 хүний суудалтай Их танхимд амжилттай тоглоод ирлээ.
35 жилийн ойн хүрээн дэх тоглолтыг нээж Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Сүхболд үг хэллээ.
Тоглолтын ивээн тэтгэгчээр: АВС корпорац, Сөүл хотын захиргаа, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчид сайд С.Сүхболд болон Монгол Улсын Соёлын элч Б.Өлзийбуян, БНСУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олон дэмжиж ажиллалаа.
Сэтгэгдэл ( 0 )