Жүжигчин Ким Сү Хён талийгаач жүжигчин Ким Се Руныг 15 настай байхаас нь хойш зургаан жил үерхсэн гэх мэдээллийг талийгаачийн гэр бүлийнхэн гаргаад байгаа билээ. Тэд 12 насны зөрүүтэй байсан бөгөөд Ким Сү Хён насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон гэх шүүмжлэлд өртөөд байгаа билээ.
Тэгвэл Ким Сү Хёны өөрөөсөө насаар залуу эрэгтэй алдартанд бэлгийн дарамт үзүүлж байсан гэх бичлэг дахин олны анхааралд орж эхэлжээ. Уг бичлэгт Ким Сү Хён эрэгтэй алдартныг харц салгалгүй харж "Чиний ярьж байгаа чинь үнэхээр хөөрхөн юм аа. Гарт чинь хүрэх гоё байх даа" гэх зэргээр ярьж буй нь гардаг байна.
Тухайн үед 20 гаруй настай байсан Ким Сү Хёныг интернэт хэрэглэгчид "педофиль" хэмээн тодорхойлжээ. Педофиль хүмүүс өөрөөсөө насаар бага хүмүүст татагдах хандлагатай байдаг бөгөөд хүйс хамааралгүй дур хүсэл нь өдөөгддөг байна.
Түүнийг өөрөөсөө насаар залуу хүн сонирхдог тухай өөр нэгэн яриа бий. Ким Сү Хён 2013 онд өгсөн ярилцлагадаа "Би 36 юм уу 37 насандаа хуримаа хийнэ гэж боддог байсан л даа. Харин одоо 41 хүрэхээрээ 21 настай охинтой үерхэнэ гэж бодох болсон" хэмээж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )