Өнөөдөр 2025.03.13. Энэ оны 72 дахь өдөр бөгөөд он дуусахад 293 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 09 минутад мандаж, 18 цаг 54 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 3 хэм, шөнөдөө 12 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн “Riesling” цагаан дарсны өдөр, Тайландын зааныг хамгаалах өдөр, Халимагийн яруу найргийн өдөр тохиож байгаа бол Австрали Хөдөлмөрийн өдөр, Гренада Хувьсгалын өдөр, Тунис Интернэтийн эрх чөлөөний өдөр, Ватикан Ромын пап лам Фрэнсисийг сонгосон өдөр, Африкийн Скаутын баярыг тэмдэглэж байна.
Энэ өдөр хүчилтөрөгчийн нээсэн Английн химич Жозеф Пристли, Богд хаант Монгол улсын цэргийн жанжин Манлайбаатар Дамдинсүрэн, Японы мэргэжлийн сүмо бөхийн 49 дэх их аварга Тэрүёши Точиноүми, Холландын хөлбөмбөгч Эдгар Давидс, Германы хөлбөмбөгч Ольгер Бадштюбер, Германы хөлбөмбөгч Марко Марин, Испанийн хөлбөмбөгч Жерард Делуфу нар хорвоод мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал:
1781 онд Английн одон орон судлаач Уильям Хершел нарны аймгийн долоо дахь гараг болох Тэнгэрийн ван гарагийг нээжээ.
1869 оны энэ өдөр Оросын химич Д.И.Менделеев үелэх системээ зохиож дуусгав.
1947 оны энэ өдөр ИХ британийн Засгийн газар ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор ажлын өдрүүдэд спортын тэмцээн, уралдаан зохион байгуулахыг хориглож байжээ.
1961 онд суут уран зураач Пабло Пикасо 79 настайдаа 37 настай загвар өмсөгч Жаклин Роктой гэрлэв.
1979 оны энэ өдөр Европын валютын нэгдсэн систем хүчин төгөлдөр болов.
1989 оны энэ өдөр World Wide Web /WWW/ буюу интернэтийг бүтээжээ.
2004 онд роботуудын дунд “DARPA Grand Challenge” тэмцээн зохион байгуулав.
2013 оны энэ өдөр Ромын пап лам Фрэнсисийг сонгожээ.
2022 оны энэ өдөр Леброн Жеймс NBA-ийн түүхэнд 10 мянган удаа бөмбөг самбараас авсан, 10 мянган дамжуулалт хийсэн анхны тамирчин болов.
Билгийн тооллын 14. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал эд мал арвидна.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )