Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо ТББ, Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний Эксим үндэсний нэгдсэн холбоо нарын хамтран зохион байгуулсан “Хамтын түншлэл” (Twining partnership) үндэсний хөтөлбөрийн гарын үсэг зурах нээлтийн арга хэмжээ болж өнгөрлөө.
Тус арга хэмжээ нь 1000 банк санхүүгийн салбарын манлайлагч эмэгтэйчүүд болон салбарын бодлого боловсруулагч төрийн байгууллагуудын төлөөлөл эмэгтэйчүүдийг, 1000 худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдтэй холбож, хамтран ажиллахад нэгдэх, эв санааны нэгдэл платформыг бий болгон хөгжүүлэх зорилготой юм.
Энэхүү арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай дамжуулан хүргэж, салбарын бодлого боловсруулагчид, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын нийт 15 төлөөлөл хамтран ажиллахаа мэдэгдэж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Сэтгэгдэл ( 0 )