ЖДҮ | 30 хоногийн хугацаанд 319 аж ахуйн нэгж зээлийн хүсэлт ирүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 24

 

Төвийн бүсийн аймгуудад зээлийн хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төслийн үйл ажиллагааг газар дээр нь очин үнэлгээ хийж, хурдан шуурхай төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.

ХХААХҮ-ийн Сайдын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/35, А/36, А/37 дугаар тушаалаар Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад 2025 оны 02 дугаар сарын 10-аас 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд зээлийн цахим системд нийт 319 аж ахуйн нэгж 48,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлсэн байна.

Ирүүлсэн хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар шалгаж, шаардлага хангасан нийт 143 зээлийн хүсэлтийг хоёрдугаар шат буюу нарийвчилсан судалгааны шатанд шилжүүлсэн байна.

ХХААХҮ-ийн Сайдаас хаврын бүтээн байгуулалт, тариалалт эхлэхээс өмнө Төвийн бүсийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулах үйл ажиллагааг хурдан шуурхай дуусгахыг чиглэл болгосны дагуу Жижиг, дунд үйлдвэрийн газраас Дархан-Уул,Төв, Сэлэнгэ аймгуудын төслийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, үнэлгээ хийх ажлыг 2025 оны 03 дугаар сарын 22-23-ны амралтын өдрүүдэд дуусгахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top