Ким Сү Хёныг насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 11

 

Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэг жүжигчин Ким Сү Хёныг насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон гэж мэдэгдэнэ хэмээн нэгэн юүтүбэр ярьжээ. 

Талийгаач жүжигчин Ким Се Рун өнгөрөгч хоёрдугаар сард амиа егүүтгэн нас барсан. Талийгаач жүжигчин Ким Сү Хёнтой 15 настайгаасаа хойш зургаан жил үерхсэн гэх мэдээллийг түүний гэр бүлийнхэн олон нийтэд юүтүб сувгаар дамжуулан цацсан байна. Хэдийгээр Ким Сү Хёний агентлаг уг мэдээллийг үгүйсгэсэн ч баттай нотлох баримт байгаа тул жүжигчин залууг насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэргээр шүүхэд өгөхөө мэдэгджээ. 

Тус сувагт мөн Ким Сү Хёныг талийгаачийн оршуулах ёслолд ирээгүйг шүүмжлэн ёс зүйгүй байдалдаа хариуцлага хүлээх ёстой хэмээсэн байна. 

Жүжигчдийн хувьд хоорондоо 12 насны зөрүүтэй. Талийгаачийн авга эгчийн ярьснаар 2019 онд Ким Сү Хён өөрийн агентлаг болох Gold Medalist-ийг үүсгэн байгуулсан. Тухайн үед Ким Се Рун өөрийн харьяа агентлаг болох YG энтертайнментаас гарч түүнтэй нэгдсэн бөгөөд шинэ авьяастнуудыг удирдан чиглүүлэх, жүжиглэх хичээл заах зэргээр цалингүй ажиллаж байжээ. 

 

 

2022 онд Ким Се Рун автомашины осолд орох үед тэд хоёр тийш болжээ. Гэсэн ч Gold Medalist-ийн зүгээс ослын нөхөн төлбөрт 700 сая вон олгохоор болсон буцаан авах талаар ямар нэгэн зүйл яриагүй байна. Үүнд талархсан Ким Се Рун хичээнгүйлэн ажиллаж энэхүү мөнгийг эргүүлэн өгөх тухай авга эгчдээ ярьж байжээ. Үүний дараа Ким Се Рун уг агентлагаас гарах шийдвэр гаргасан байна. 

2024 онд жүжигчин Ким Се Рунд 700 сая вон эргүүлэн төлөх тухай нэхэмжлэл иржээ. Үүнд цочирдсон Ким Се Рун Ким Сү Хёнтой холбогдох гэж хичээсэн ч чадаагүй тул хамтдаа авахуулсан зургаа өөрийн инстаграм хуудаснаа байршуулан Ким Сү Хёнийг холбоо барина хэмээн найдаж байсан ч жүжигчин бүсгүйг үл тоосон байна. 

Эцэст нь 700 сая вонын өрөнд орсон Ким Се Рун жүжигчин Ким Сү Хёны төрсөн өдрөөр амиа хорлосон хэмээн талийгаачийн авга эгч ярьжээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Love(202.55.188.125) 2025 оны 03 сарын 14

1kor hope \nItgel\nNaidvar \nXair\n

0  |  0
S(59.153.112.103) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

4  |  1
S(59.153.112.103) 2025 оны 03 сарын 14

ANUSDI80955877

4  |  1
zochin(122.201.31.68) 2025 оны 03 сарын 14

Neg muu Youtuber-n od boloh huslendee awtsan bichlegiig unen ged taraagad orchulaad medee bolgodd orulj ch bh shig! company ni alban ysor uguisgej, ner tord haldsan gej huulin hariutslaga huleelgene ged medegdel gargad bga sh de ho

21  |  0
Close menu