Рианна төрөх тасагт авахуулсан "нандин" зургуудаа хуваалцав

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 10

 

Рианна төрөх тасагт авахуулсан нандин зургуудаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ. 

Дуучин бүсгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад өөрсдийн хөвгүүд болох RZA болон Riot нарынхаа дөнгөж төрсөн үеийн гэр зургуудыг хуваалцжээ. Тэрээр энэ тухайгаа "Би эмэгтэй хүн болж төрснийхөө хувьд хийж байсан хамгийн хүчирхэг зүйл бол миний бяцхан гайхамшгууд. Тийм ээ, би сувдан зүүлт болон нарын шил зүүж хүүхдүүдээ төрүүлсэн.  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд" хэмээсэн байна. 

Энэ жил 37 нас хүрч буй Рианна 2020 оноос эхлэн реппэр A$AP Рокитой болзож эхэлсэн. Хосууд 2022 оны тавдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан бол хоёр дахь хүүхдээ 2023 оны наймдугаар сард өлгийдөн авсан билээ. 

Рианна хүүхдүүдийнхээ тухай "Тэр маш мэдрэг хүүхэд. Тэр үнэхээр гайхалтай нэгэн. Хөгжим, хөг аялгуу, ном, усанд сэлэх дуртай RZA устай холбоотой бүхий л зүйлд дуртай. Riot-ийн хувьд тэр маш хөгжилтэй нэгэн. Гэрт дуу чимээ, эмх замбараагүй байдал, баяр баясал авчирдаг хүүхэд. Өглөө сэрээд л хашхирч эхэлнэ. Хашхирна гэдэг нь уйлах гэдэг утгаар биш шүү. Дуулж эхэлдгийг нь хэлж байгаа юм. Миний өглөөний сэрүүлэг гэхэд болно. Яаж тийм байж чаддагийг нь мэдэх зүйл алга.

Хөвгүүд маань заримдаа надаас илүү аавыгаа гэдэг нь миний уурыг хүргэдэг. Тэгээд би тэдэнд "Хэн хоолыг чинь хийж, хэн чамайг араас чинь дэмжиж байдгийг мэдэх үү?" гэж хэлдэг. Гэсэн ч тэд аавыгаа л гэдэг. Гэхдээ үүнийг нь харах надад юу юунаас ч илүү сайхан санагддаг" хэмээжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
merkel(151.225.24.173) 2025 оны 03 сарын 13

melzen har hend heregtei n

1  |  0
Close menu