ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 10

Өнөөдөр 2025.03.10. Энэ оны 69 дахь өдөр бөгөөд он дуусахад 296 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 15 минутад мандаж, 18 цаг 50 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 4 хэм дулаан, шөнөдөө 6 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын хиймэл үсний өдөр, Архивын өдөр тохиож байгаа бол Украин Тариаланчдын баяр, АНУ Цаасан мөнгөний өдөр, Болгар Холокостын хохирогчдын дурсах өдөр, Мьянмар Хуурай улирал эхэлсэн өдөр, Ирак, Иран, Сири Курдын үндэсний хувцсын өдөр, Төвөд Бослогын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр тулааны урлагийн мастер, жүжигчин Чак Норрис, Саудын шейх, алан хядагч №1 Усама бен Ладен, Америкийн загвар өмсөгч, жүжигчин Шэрон Стоун, Чехийн супермодел Ева Герцигова, жүжигчин Оливиа Уайлд, Швейцарын теннисчин, Олимпын аварга Белинда Бенчин нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал:

1535 оны энэ өдөр Испанийн далайчид Номхон далайд Галапагоссын арлуудыг нээжээ.

1801 онд Британид хүн амын анхны толлого эхэлж байв.

1876 онд Александр Белл өөрийн зохиосон утасны аппаратдаа патент авснаас гурван хоногийн дараа хажуу өрөөнд нь байсан туслах Томас Уотсонтой анх удаа утсаар ярьжээ.

1893 оны энэ өдөр Зааны Ясан Эрэг Францын колони болов.

1905 оны энэ өдөр Лондон хотноо хөлбөмбөгийн “Челси” клуб байгуулагджээ.

1910 онд Хятадад боолчлолыг хориглов.

1959 оны энэ өдөр Төвөдөд бослого гарчээ. Бослого дарагдсаны дараа XIV Далай лам Энэтхэгийн Дарамсала хот руу цөлөгдөв.

2006 онд гараг хоорондын “Mars Reconnaissance Orbiter” станц Ангараг гарагт хүрчээ.

2019 энэ өдөр Этиопт “Boeing 737 MAX 8” онгоц осолдож, 157 хүн амиа алдав.

Билгийн тооллын 11, Найралт эх одтой, шар бар өдөр. Өдрийн наран 7 цаг 15 минутад мандан, 18 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал эрхтэн хурц болно.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top