Бүсгүйчүүдийн тухай өгүүлэх ОНЦГОЙ зургаан кино

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 08

 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн баярын өдөр Мартын 8. Бэлгээ цуглуулж, бялуугаа хуваан, баярын үг хэлэх цаг болжээ. Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан, бүсгүйчүүдийн тухай онцгой 6 киног танилцуулж байна. Энэ киног үзээд та тэднийг илүү сайн ойлгодог болно гэдэгт итгэлтэй байна.

 

“Jeune femme” Залуу бүсгүй, 2017

 

 

Амьдралын саад бэрхшээлийн улмаас Паула үзэн яддаг төрөлх Парис хотдоо буцан ирэхээс өөр аргагүй болно. Хайртай залуу нь түүнийг хаян одож, халаасанд нь мөнгө байхгүй. Түүнд үлдсэн ганц юм нь муур. Гэхдээ Паула бууж өгөхгүй, ажил хайж, зугаалан цэнгэж, эцэст нь өнгөрснөө мартан, шинэ хайртай учирна.

 

Lady Bird Леди Бөүрд, 2017

 

 

Ахлах ангийн охин Кристинагийн гэрбүл ядуу. Өсвөр насныхны нэгэн адил тэр баян сайхан амьдралыг мөрөөднө.  Сургуулиа төгсөөд Нью-Йорк явна гэж мөрөөдөх ч ээж нь түүнийг ойлгохгүй. Ингээд тэр нэгэн удаа гэрээсээ явах болно.

 

Frances Ha, 2012

 

 

Фрэнсис хэдий 27 нас хүрсэн ч мэргэжлийн бүжигчин болохыг хүссэн хэвээр. Хувийн амьдрал нь бүтэлгүй. Амьдралаа өөрчилж, тайз мөрөөдөхөө болих цаг иржээ. Харин мөрөөдлөө хаяхад дэндүү хайран.

 

Juno Жуно, 2007

 

 

16 настай бие давхар болсон Жуно охин. Хүүхдээ айлд өргүүлнэ гэж хэлэх ч хүүхдээ тийм амархан өгөх гэж үү.

 

Bridget Jones's Diary, 2001

 

 

30 настай махлаг бүсгүй Брижит Жонс шинэ жилээр өөртөө амлалт өгнө. 20 кг турж, тамхиа хаян, бага ууж, найз залуутай болно. Эхний гурван амлалтаа тэр биелүүлсэн ч.

 

Breakfast at Tiffany's, 1961

 

Холли Голайтлигийн араас гүйдэг залуус дунд улстөрч, баячууд, захирлууд олон бий. Харин Холли мөрөөдлийн ханхүүгээ хүлээсээр.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.133) 2025 оны 03 сарын 13

Энд Фрида яагаад байсангүй вэ

1  |  0
Close menu