Хотоос гарах орон нутгийн дугаартай машины тоо нэмэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 27

Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас доош хугацаанд зорчвол 1000 төгрөг, 48 цагаас дээш хугацаанд зорчвол 5000 төгрөгийн хураамж төлөх нийслэлийн ИТХ-ын тогтоол 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна.

Уг тогтоол хэрэгжсэнээс хойш сүүлийн зургаан сарын байдлаарх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн Улаанбаатар хот руу орох, гарах зорчилт хөдөлгөөний мэдээллийг хүргэжээ.

2024 оны есдүгээр сард орон нутгийн дугаартай:
 

  • 114.612 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол
  • 57.132 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.


Аравдугаар сард орон нутгийн дугаартай:
 

  • 101.996 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол
  • 113.470 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.


Арваннэгдүгээр сард орон нутгийн дугаартай:
 

  • 121.630 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол
  • 130.870 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.


Арванхоёрдугаар сард орон нутгийн дугаартай:
 

  • 130.002 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол
  • 149.509 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.


2025 оны нэгдүгээр сард орон нутгийн дугаартай:
 

  • 135.640 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол
  • 144.310 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.


Хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар орон нутгийн дугаартай:
 

  • 58.993 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол
  • 71.310 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гараад байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.217.198) 2025 оны 03 сарын 13

Туучийнуудыг эргүүлээд битгий оруул, түгжрэл дээр түгжрэл нэмээд, нэмэр болохгүй нэрмээс болоод байна ш дээ

1  |  0
zochin(157.15.7.108) 2025 оны 03 сарын 13

битгий эргэж ирээрэй

1  |  0
Close menu