MH370 нислэг үйлдэж байсан Малайзын иргэний агаарын тээврийн онгоцыг эрэн хайх ажиллагааг 11 жилийн дараа дахин сэргээхээр болжээ.
Иргэний агаарын тээврийн түүхэн дэх хамгийн нууцлаг хэргийн нэг болох эл онгоцыг эрэн хайх ажиллагааг АНУ-д төвтэй “Ocean Infinity” компани гүйцэтгэнэ гэж Малайзын тээврийн сайд Энтони Локе мэдэгджээ.
2014 оны гуравдугаар сард MH370 чиглэлийн нислэг үйлдэж байсан онгоц Куала Лумпур хотоос хөөрч, удалгүй радараас алга болсон. Онгоцонд багийн 12 гишүүн, 227 зорчигч явж байжээ. Онгоц алга болсон шалтгаан өнөө хэр тодорхойгүй байгаа.
Энтони Локегийн мэдэгдсэнчлэн, Малайзын Засгийн газар тус компанитай 18 сарын хугацаатай гэрээ байгуулжээ. “Ocean Infinity” онгоцыг олбол 70 сая ам.долларын төлбөр авна. Эрлийг ажиллагааг 150 мянган кв.км талбайд явуулна.
Сэтгэгдэл ( 0 )