Эмэгтэй өмдөнд дурласан эрчүүд

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 15

 

Загварын ертөнцөд эрэгтэй болон эмэгтэй хувцас хоорондын ялгаа арилж, аль ч хүйсийн хүн өмсөх боломжтой хувцас олноор гарах болсон. Мөн хувцас хэрэглэлийг хүйс хамаарахгүй хэрэглэх болсон нь Холливудын алдартнууд дунд ч мөн түгээмэл үзэгдэл болов.

Алдарт реппэр Кендрик Ламар Super Bowl хагас цагийн шоу тоглолтын үеэр Селин брэндийн 1300 ам.долларын үнэ бүхий эмэгтэй загварын жийнсэн өмдтэй гарч иржээ. Түүний хувьд 33 размерийн эрэгтэй өмд өмсдөг ч дээрх жийнсэн өмдний 29 размерийг өмсжээ. Уг брэндийн эмэгтэй өмдийг жүжигчин Тимоти Шаламе олноор өмсдөг байна.  

Кендрик Ламар Super Bowl хагас цагийн шоу тоглолтын үзүүлбэр үзэгчдийн тоогоороо дээд амжилт тогтоосон. Уг тайзнаа үзүүлбэрээ үзүүлснээр тэрээр анхы соло реп үзүүлбэр үзүүлсэн уран бүтээлч болсон байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top