Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Үс засалтын хэв маяг нь тухайн хүний гадаад төрхийг улам бүр тодотгож өгдөг. Тиймдээ ч улирал, цаг уурын байдал, хувцаслалтандаа тохируулан үс засалтаа өөрчлөх нь танд өөрийгөө бүрэн төгс илэрхийлэхэд туслах болно. Ингээд 2025 оны хавар ямар үс засалтууд трэнд болох хандлагатай байгааг танилцуулъя.
1. Jellyfish засалт- Богино чёлк болон урт тэгшхэн чёлк зэргийг алдарт Леди Гага, Майли Сайрус, Билли Эйлиш зэрэг алдартнууд Грэмми шагнал гардуулах ёслолын үеэр туршжээ. Зоримог хийгээд, шийдэмгий дүр төрхөө харуулахыг хүсэж байвал уг үс засалтыг сонгоорой.
2. Богино, шаталсан тайралт- Арчилгаа хамгийн бага шаарддаг шаталсан тайралт таныг хаана ч, хэдийд ч загварлаг харагдуулах болно
3. Эрүү хүртэлх богино тайралт- Кеке Палмер, Грэйси Абрамс нар гоёмсог богино тайралтаараа тренд болж байна. Уг үс засалт үсийг тань илүү эрүүл, илүү загварлаг харагдуулах болно.
4. Эртний Холливуд стиль эргэн ирлээ- Та илүү тайван, энхрий дүр төрхийг бүтээмээр байвал эдгээр үс засалтуудаас сонгохыг зөвлөе.
5. Энгийн бөгөөд эрхэмсэг- 1990-ээд оны үеийг санагдуулам шуусан үс, мөн урд хэсэг дэх сул долгио бүхий үс зэрэг нь таныг илүү романтик, ялдам харагдуулах болно. Гол нь шуулт болон орооолт зэрэг нь сул, намирсан байх нь хамгийн чухал.
6. Цайвар шаргал үс- Үсний өнгөний хувьд цайвар шаргал өнгө энэ жилээс хүч түрэн орж ирнэ. Өнгөрсөн жилүүдэд илүү хар, бараан өнгийн үс трэнд болж байсан бол энэ жилээс эргэн цайвар өнгөнүүд ноёрхох аж.
Сэтгэгдэл ( 0 )