Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэг болох жүжигчин Жон Жи Хён татварын нэмэлт шалгалтад орж 20 сая воны нөхөн төлбөр төлжээ. Үндэсний татварын алба түүний татвар төлсөн байдлыг хоёр жилийн өмнө шалгаж түүнийг татварын өртэй болохыг тогтоосон байна.
Түүний харъяа агентлаг болох IEUM HASHTAG-ийн зүгээс энэ сарын 10-ны өдөр "Жүжигчин Жон Жи Хёнтой холбоотой татварын мөрдөн байцаалт явагдсан талаарх мэдээлэл өнөөдөр цацагдсан. Энэ тухай тодруулга өгөхийг хүслээ. 2023 оны татварын шалгалтаар түүнд холбогдох бүхий л арга хэмжээг хуулийг дагуу авч, шалгалт хийсэн бөгөөд ямар ч асуудалгүй болох нь батлагдсан.
Гэвч татварын алба болон манай татвар хариуцсан нягтлан бодогч зардлын тооцоо хийх аргачлалын хувьд зөрүүтэй байсан тул зарим нэг зөрүүтэй байдал үүссэн. Үүний улмаас ойролцоогоор 20 сая воны татвар нэмж төлөхөөр болсон. Энэ нь татварын хяналт шалгалтын явцад гарч болох ердийн нэг залруулга төдий зүйл байсан. Энэхүү нэмэлт татвар нь ямарваа нэгэн томоохон татварын асуудал, хууль бус үйл ажиллагаатай огт хамааралгүй гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна" гэжээ.
Жүжигчин Жон Жи Хён нь 2007 онд Сөүлийн Ганнам дүүрэгт 8.6 тэрбум воноор барилга худалдан авч үүнийгээ 2021 онд 23.5 тэрбум воноор худалдсан байна. Үүний дараа тэрээр нөхрийн хамтаар Сонсу-дугийн ойролцоо ойн дунд байрлах пентхаус 13 тэрбум воноор худалдан авч байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Элий элий юм нийтлэх юм аа, хэн нэг кимчи хэрэгт, тэр тусмаа татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдох нь маньд ер нь ямар хамаа байна аа