Тайванийн алдарт жүжигчин Барби Сю энэ сарын 2-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн билээ. Талийгаачийн шарилыг Японд чандарлаж, чандарыг нь Тайваньд авчирсан бөгөөд байгальд ээлтэй гэх оршуулгын газар био задрал үүсгэдэггүй саванд хийж, модны дор булжээ. Ингэхдээ түүний булшин дээр булшны чулуу байрлуулаагүй ба нэрийг нь мөн газарт тэмдэглээгүй байна. Түүний дүү хэлэхдээ талийгаачийг амар тайван байгаасай гэсэндээ уг сонголтыг хийсэн гэжээ.
Хэдийгээр талийгаачийг амар тайван байлгах зорилгоор уг сонголтыг хийсэн ч Барби Сюгийн шүтэн бишрэгчид үүнийг тийм ч сайн сонголт биш хэмээн шүүмжилжээ. Учир нь талийгаачийг ийнхүү оршуулахад чандарыг нь дахин гаргаж ирэх шаардлагатай болдог аж. Энэхүү аргаар оршуулгын ёслол үйлдсэн тохиолдолд газар дор үүссэн нэгдлүүд бөөгнөрөл үүсгэж, модны ургалтыг саатуулдаг байна. Тиймээс энэхүү бөөгнөрөлийг арилгахын тулд хэдэн жилийн дараа модыг дахин ухаж, чандарыг гаргах шаардлагатай болдог байна. Энэ нь талийгаачийн гэр бүлийнхний хүсэж буй амар тайван байдал биш хэмээн олон нийт шүүмжлэх болсон байна.
Мөн түүний шарил дээр булшны чулуу байхгүй тул ирээдүйд үр хойч нь түүний шарилыг таньж ирэх боломжгүй болж болзошгүй гэв. Үүнээс гадна ойрын хугацаанд уг оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлж, дахин төлөвлөлтөд оруулж магадгүй. Тиймээс Барби Сюгийн шарил зовлон үзэж магадгүй хэмээн шүтэн бишрэгчид нь санаа зовниж, гэр бүлийнхэнд нь дургүйцлээ илэрхийлж, талийгаачийг нэр төртэйгээр оршуулахыг шаардаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Bi buur gaihaad bgaam Haniad hureed biye ni muu bhad ar ger ni bushuuhan ex oron ruugaa ichood arga hemjee awch bolooguin bhdaa. Iim nertei jujigchin hund zondoo l mongo bgaa mongo yu yum be ter biletiig ni huchingii bolgood smia awrahaa bodfogguin bhdaa.
Laitaim be.ger bul n yaj orshuulahaa medeh blguu dee.bas zaachih umaa.taivan orhiochee odoo.saihan daruuhan jujigchin bsan shuu