Dj Koo гэрлэлтийнхээ 3 жилийн ойг тохиолдуулан ҮҮРД хайрлахаа амлав

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 10

 

Тайванийн алдарт жүжигчин Барби Сю энэ сарын 2-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн. Түүний нөхөр Dj Koo гэрлэлтийнхээ гурван жилийн ойн мэндийг талийгаач эхнэртээ хүргэн, үүрд хайрлана гэдгээ амлажээ. 

Барби Сю Өмнөд Солонгосын дуучин Dj Joo-тэй 2022 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Өмнөд Солонгост гэрлэлтээ батлуулсан бол гуравдугаар сарын 28-нд Тайваньд гэрлэлтээ батлуулж байсан. Гэрлэлтийнхээ гурван жилийн ойг ганцаараа тэмдэглэх болсон Dj Koo "Чамдаа үүрд хайртай" хэмээх бичиг бүхий гунигийн аязыг инстаграм хуудаснаа оруулан Барби Сюгийн инстаграм хуудсыг хамтатгажээ. 

Тэдний шүтэн бишрэгчид хосуудад ойн баярын мэнд хүргээд, гайхалтай хайрын түүхийн гэрч болсондоо талархаж буйгаа илэрхийлэн Барби Сюг мөнхөд хайрлахаа амлан Dj Koo-г сэтгэлийн дэм хайрласан байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top