Нөөцийн мах худалдаалж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 02 сарын 08

Нөөцийн махны худалдааг өнөөдрөөс /2025.02.07/ үе шаттай эхлүүлэхээр болжээ. Энэ жил 446 цэгээр борлуулахаар төлөвлөж эхний ээлжид 117 цэгээр борлуулалтыг эхлүүлсэн байна.

"2025 оны хоёрдугаар сарын 15 гэхэд төлөвлөсөн бүх цэгээр худалдааг бүрэн хийнэ. Дүүргийн менежерүүд үе шаттай эхэлж байгаа худалдааг иргэдэд төөрөгдөл үүсгэхгүйгээр зохион байгуулж, мэдээ мэдээллийг сайн өгч, хаягжилтыг онцгой анхаарахыг Улаанбаатар хотын ерөний менежер Г.Батзориг сануулжээ.

2025 онд нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 10,000 тонн нөөцийн мах бэлтгэжээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 6,337 тонн мах нөөцөлсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top