Инчоны нисэх буудал дээрээс хураагдсан 10тн кимчиг ХАНДИВЛАНА гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 04

 

Өмнөд Солонгосын Инчоны олон улсын нисэх онгоцны буудал дээрээс хураагдсан эд зүйлс, тэр дундаа гар тээшинд байсан кимчи, будаа зэргийг халамжийн байгууллагууд хандивлахаар болжээ. 

Өнгөрсөн оны сүүлээр нийт 10.7 тонн кимчи зорчигчдоос хураан авчээ. Мөн аялагчдын тээшнээс улаан чинжүүний нухаш, шар буурцагны нухаш зэрэг 10.5 тонн, исгэсэн соус, будаа, жимс зэрэг 30.8 тонн хүнсний бүтээгдэхүүн хураан авсан байна. 

Кимчи болон гочужан зэрэг шингэн төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг нэг литр хүртэлх багтаамжтай хуванцар саванд хийх, 100 мл ба түүнээс жижиг хэмжээтэй уутанд тус тусад нь хийсэн тохиолдолд тээвэрлэхийг зөвшөөрдөг байна. 

Жимс болон хүнсний ногоо зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тээвэрлэн авч явахыг хориглодог бөгөөд зорчигчид эрүүл ахуйн хяналтын гэрчилгээ авч байж тээвэрлэн авч явах боломжтой болдог аж. 

Хүнсний бүтээгдэхүүнээс гадна хураагдсан нийт 1.83 сая гаруй хүнсний бус бараа бүтээгдэхүүн хандивласан бөгөөд үүнд хутга, зөөврийн батарей, шүдний оо зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн багтжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top