Өнөөдөр 2025.02.05. Энэ оны 36 дахь өдөр бөгөөд он дуусахад 329 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 14 минутад мандаж, 17 цаг 58 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 28 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Энэ өдөр Гамшигтай тэмцэх өдөр, “Nutella” дэлхийн өдөр, Ирээдүйгээ төлөвлөх өдөр, Мэдлэгтэй хүний өдөр тохиож байгаа бол АНУ Хүүхдүүдэд инээмсэглэл бэлэглэх өдөр, Цаг уурчдын өдөр, Тайланд Чианг Май цэцгийн баяр, Бурунди Эв нэгдлийн өдөр, Пакистан Кашмирын эд нэгдлийн өдөр, Сан Марино Гаднын түрэмгийллээс чөлөөлөгдсөн өдрийн тэмдэглэж байна.
Өнөөдөр алдарт “Захидлууд”-ын зохиолч Мадам де Севинье, Оросын яруу найрагч В.Пушкиныг халз тулаанд буудаж, хөнөөсөн франц офицер Жорж Дантес, автомашины дугуй үйлдвэрлэгч “Dunlop Tyres” компанийг үүсгэн байгуулагч, малын эмч Жон Бойд Данлоп, Америкийн рэппер Бобби Браун, Португалийн хөлбөмбөгч Роналду, Бразилын хөлбөмбөгч Неймар буюу Неймар да Силва Сантос Жуниор нар хорвоод мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
-МЭ 62 онд Италийн Помпеид хүчтэй газар хөдлөлт болж, хотын бараг бүх барилга байгууламж тодорхой хэмжээнд өртжээ. Барилгуудын ихэнх хэсгийг сэргээн засварласан ч 79 онд Визувий галт уул дэлбэрэх хүртэл зарим барилга эвдэрсэн хэвээр үлджээ.
-1887 оны энэ өдөр “Ла Скала” театрт Жузеппе Вердийн “Отелло” дуурь нээлтээ хийж байв.
-1928 онд Д аминдэмийг хиймэл аргаар гаргаж авчээ.
-1952 онд Нью Йорк хотод явган зорчигчдод зориулсан анхны гэрлэн дохиог суурилуулсан байна.
-1953 оны энэ өдөр “Питер Пен” хүүхэлдэйн кино нээлтээ хийж байжээ.
-1971 онд Америкийн сансрын нисэгчдийн гурав дахь баг “Apollo 14” хөлөгтэй саран дээр буув.
-1971 оны энэ өдөр NASDAQ хөрөнгийн биржийн индекс анх гарчээ.
-1997 онд Швейцарын Гурван Том гэгддэг банкнууд Холокостоос амьд үлдсэн хүмүүс, тэдний гэр бүлд тусламж үзүүлэх зорилгоор 71 сая ам.долларын сан байгуулсан тухай зарлаж байжээ.
-2020 оны энэ өдөр АНУ-ын Сенат АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын импичментийн асуудлыг хэлэлцэж, итгэл үзүүлж байв.
Билгийн тооллын 8. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал нас уртасна.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )