Европын Холбооны гишүүн бүх 27 орны удирдагчид батлан хамгаалах салбарын зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай болохыг санал нэгтэй хүлээн зөвшөөрлөө гэж Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта Брюссельд болсон Европын Зөвлөлийн албан бус дээд хэмжээний уулзалтын дараа хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид Европын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, холбогдох зардлыг нэмэгдүүлэх стратегийг ойрын саруудад боловсруулж, танилцуулах үүргийг Европын Комисст болон Европын Холбооны гадаад харилцааны асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчид өгсөн байна.
Европын Комисс болон Европын Холбооны гадаад харилцааны асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн бэлтгэсэн стратегийг зургаадугаар сард болох Европын Холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх аж. Батлан хамгаалах аж үйлдвэрийн хүчин чадлыг болон батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэх асуудалд анхаарлаа төвлөрүүлэхээр Европын холбооны удирдагчид тохирсон байна.
Сэтгэгдэл ( 0 )