ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 04

Өнөөдөр 2025.02.04. Энэ оны 35 дахь өдөр бөгөөд он дуусахад 330 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 16 минутад мандаж, 17 цаг 57 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 22 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хорт хавдрын эсрэг тэмцэх олон улсын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Шри Ланкад Тусгаар тогтнолын өдөр бол Анголд Зэвсэгт бослогын ойн өдөр юм.

Энэ өдөр Азербайжаны дуучин, хөгжмийн зохиолч Полад Бюль-Бюль Оглы, Америкийн боксчин, олимпын аварга Оскар Де Ла Хойя, Австралийн дуучин, жүжигчин Натали Имбрулья, Францын дуучин Лесли, Чилийн хөл бөмбөгч Маурисио Пинилла, Америкийн гимнастикч, дуучин Карли Паттерсон, Австрийн хөл бөмбөгч Максимилиан Уобер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1913 оны энэ өдөр Монгол-Түвдийн хооронд найрамдлын гэрээ байгуулжээ.

1921 оны энэ өдөр Нийслэл хүрээг Барон Унгернийн цэрэг эзлэв. Тэд гамингийн цэргийг хүрээнээс хөөж, Богд хаан болон шоронд хоригдож байсан том ноёд, лам нарыг суллажээ.

1975 оны энэ өдөр БНМАУ болон Заир улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1934 оны энэ өдөр ЗСБНХУ болон Унгарын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

1948 оны энэ өдөр Шри-Ланка тусгаар тогтносон улс болов.

1976 оны энэ өдөр Инсбрукт Өвлийн XII олимпын нээлт болж байлаа.

1978 оны энэ өдөр Жуниус Ричард Жаявардене Шри-Ланкийн Ерөнхийлөгч болов.

1980 оны энэ өдөр Абольхасан Банисадр Ираны анхны Ерөнхийлөгч болжээ.

2004 оны энэ өдөр “Facebook” үйл ажиллагаагаа эхлүүлэв.

2022 онд Бээжинд XXIV өвлийн олимпын их наадам нээлтээ хийжээ.

Билгийн тооллын 6. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top